Байгаль орчин, Хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга томилогдлоо

Хамаарах огноо: 2016-07-22 01:00

Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн дагуу Байнгын хорооны даргад нэр дэвшигчийн талаар тухайн байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, нэр дэвшигч тус бүрээр ил санал хураалт явуулж шийдвэрлэх хуулийн заалттай.

Ингээд байнгын хорооны хуралдааны дарааллын дагуу тухайн байнгын хорооноос нэр дэвшигчдийн талаар гаргасан санал, дүгнэлтийг сонсов. Байнгын хорооны даргад нэр дэвшигч тус бүрээр санал хураалт явуулахад:

Улсын Их Хурлын гишүүн Ц.Гарамжав 94.8 хувийн саналаар Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар сонгогдлоо.

Байнгын хорооны даргад нэр дэвшигчдийг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонхи нь дэмжсэн тул энэ талаархи Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлагдсанд тооцож, тогтоолын эцсийн найруулгыг сонсов.

Хуралдааны төгсгөлд Улсын Их Хурлын дарга М.Энхболд шинээр сонгогдсон Байнгын хорооны дарга нарт баяр хүргэж, амжилт хүссэнээр чуулганы  нэгдсэн хуралдаан өндөрлөлөө.


Үүсгэсэн: 2016-09-22 23:42
Мэдээллийг ачааллаж байна ..