Улсын Их Хурал дахь эмэгтэй гишүүд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа.

Хамаарах огноо: 2016-07-27 01:00
НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч хатагтай Биата Транкманнтай өнөөдөр Төрийн ордонд саатаж УИХ дахь эмэгтэй гишүүдтэй уулзлаа. Шинэ ажлаа аваад удаагүй ч ийнхүү эмэгтэй түшээдтэй уулзаж хамтран ажиллах санал бодлоо солилцож монголчууд аюулгүй амар тайван амьдрахад юу дутагдаж байгаа, ямар дэмжлэг хэрэгтэй байгаа талаар чөлөөтэй ярилцлаа. 
Сонгинохайрхан дүүргээс сонгогдсон гишүүний хувьд ядуурал, хөрс агаарын бохирдол, сургууль, цэцэрлэг хүрэлцээгүйгээс хүүхдийн эрх зөрчигдөж байгаа, эмэгтэйчүүд, залуучууд ажлын байргүй байгаа нь нэн даруй шийдэх асуудал. Улсынхаа нийслэлд амьдарч байж зам, цахилгаан, худаг усгүй, хүүхдүүд сургууль цэцэрлэгтээ хүрэхийн тулд үүрээр бэдчин явдаг байж болохгүй. Энэ асуудлыг шийдэхэд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, салбар төсөл хөтөлбөрүүдтэй хамтарч ажиллана гэж найдаж буйгаа илэрхийллээ. Хатагтай Биата Транкманн саналыг минь дэмжиж энэ чиглэлээр бид хамтран ажиллаж төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлж ирсэн туршлагатай гэсэн юм.

Үүсгэсэн: 2016-09-22 23:42
Мэдээллийг ачааллаж байна ..