2016.09.02-ны Ээлжит бус чуулганы дэлгэрэнгүй тэмдэглэл

Хамаарах огноо: 2016-09-02 01:00

Ц.Гарамжав: Энэ нийгмийн даатгалын сан дээр бид нар нэлээн маргаантай байгаа. Тэгэхээр энэ үйл ажиллагааны төсвийн хууль дээр төлөвлөсөн зардлуудаас харахад бас танаж болох юм байгаа юм шиг харагдаад байх юм. Жишээлбэл нийгмийн даатгалын сан маань жил болгон улсаас төсвөөс татаастай явдаг юм байна. Өнгөрсөн жил татаас нь 173 тэрбум байсан бол энэ жил 494 болохоор гэнэт өссөн байх юм. Энэ яагаад нийгмийн даатгалын сан ингээд гэнэт өсдөг юм бол гэдгийг асуумаар байна. 2 дугаарт нийгмийн даатгалын сангийн хөрөнгөөр хийгдэх зүйл дээр бас танаж болох юм байгаа юм шиг харагдаж байна үүнийг яагаад танаагүй юм бол. Жишээлбэл 25 тэрбум төгрөгийг одоо энэ юу дээр тавьсан байна л даа. Хөрөнгийн зардал дээр. Тэгээд хөрөнгийн зардлыг нь үзэхээр бол энэ чинь эрүүл мэндийн цахим карт хийнэ, тэгээд нийгмийн даатгалын баахан барилгуудыг энэ үлдэж байгаа хугацаанд засварлана гэж байна. Үүнийг бол энэ жилдээ тэвчээд энэ олон барилгуудын засварыг тэвчээд энэ 25 тэрбум төгрөг бас байж байна энэ нийгмийн даатгалын сан дээр. Энэ цахим картыг одоо энэ үлдэж байгаа 3 сар, 4 сарын хугацаанд ард иргэдээ бүрэн цахимжуулж энэ 19 тэрбум төгрөгөөр амжихгүй л болов уу гэж бодож байна. Тэгэхээр энэ мөнгөө бас нийгмийн даатгалдаа ашиглавал яасан юм бэ гэсэн энэ асуулт байна. Тэгээд үүний яагаад ашиглахгүйгээр барилга байшин засна, карт хийнэ гээд оруулсан юм бол гэдэг асуулт байна. Дараагийн нэг нь болохоор энэ алт дээр бас саналаа хэлье товчхон шиг. Сүүлийн жилүүдэд ер нь дэлхийн зах зээл дээр бүх ашигт малтмалын үнэ унаж байгаа шүү дээ. Энэ ганц би өөрийн ашиг сонирхлоор яриад байгаа юм биш. Ер нь бас энэ салбарын хүн болохоор энэ талын жаргал, зовлонг нь мэддэг болохоороо би яриад байгаа юм. Зэсийн үнэ унаж байгаа, нүүрс маань уналаа, жонш одоо аль хэдийн одоо зах зээлгүй болох жишээтэй ийм байхад ганц одоо гайгүй явж байгаа юм нь алт байгаа юм. Тэгэхээр энэ жилийн нийт алт ашигласны рояалти татварын хураамж нь 2.5 болсноос хойш энэ алт тушаалт бол 2.5 тонн байснаа 10 тонн болтол өсөж байгаа гэж би дуулсан. Тэгэхээр энэ жилийн алт олборлолт тушаалтын 60 хувь нь хувь иргэдийн хувь хүний нэр дээр байгаа байхгүй юу. Компаниуд биш. Тэгэхээр үүний цаана байгаа 40 хувь бол аж ахуйн нэгж бүртгэлтэй компани байгаа юм л даа. Тэгэхээр энэ улсын хэмжээний томоохон бүртгэлтэй компаниуд бол энэ гэнэтийн ашгийн 68 хувийн татвар, урт нэртэй хуулийн дараагаар сүйрсэн, дампуураад дууссан. Одоо 30 гаруй хувь байж байгаа. Бараг эдгээр Монгол орос цветмент байна, хэдхэн компани бол байхгүй болж байгаа. Нөөц нь ч дууссан юу нь ч дууссан. Ихэнх нь хувь нэрээр тушааж байгаа Монголбанканд. Тэгээд энэ татваруудын дараагаар энэ юугаар тооцсон уу? Энэ жил Монголбанканд хэчнээн тонн алт тушаасан бэ гэдэг асуулт байна. Мөн бид нар одоо татвар яаж вэ нэмж болдог бодлого байдаг байх. Гэхдээ нөгөө талдаа манай гишүүдийн хэлээд байгаа татвараа бууруулах замаар энэ хөрөнгө оруулах замаар л энэ хямралаас гаръя гэж нэгдсэн бодлоготой байх ёстой байх гэж байна. Үүн дээр юу бодож байгаа бол. Хөрөнгө оруулалтын орчноо сайжруулах алхмуудыг юу бодсон бол. Жишээлбэл Гадаадын хөрөнгө оруулалтын тухай их сайхан хуультай мөртөө Гадаадын хөрөнгө оруулалтын хууль нь бусад хуультайгаа уялдахгүй Татварын тухай хуулиуд нь гацааж байгаа. Одоо тэгээд бид нар татвар дээр ийм үл тогтворгүй байдал гаргаад ирэхээр зэрэг дахиад нөгөө дотоод, гадаадынхаа хөрөнгө оруулагчдын илтгэлийг дахиад л алдаад хөрөнгө оруулах гэж байсан хүмүүс маань хойшоо суух юм биш биз дээ. Энэ хөрөнгө оруулалтын бодлогыг дэмжих ямар бодлого оруулж ирэх вэ гэж асууя.


Үүсгэсэн: 2016-09-22 23:55
Мэдээллийг ачааллаж байна ..